Friday, October 30, 2009

A (H1N1)-Гахайн Ханиад

Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцээд Эйч 1 Эн 1 Томуугийн тархал ихсэж байна. Газар сайгүй л ариутгал, вакцин, карантин, хичээл сургууль амаран сандралдаж байна. Тэгээд энэ ханиад чинь үнэхээр тийм айгаад байхаар юм уу гээд бодлоо л доо. Энд Туркд л лав ерөнхий боловсролын сургуулиуд 7 хоног амарч байна. Өчнөөн сая доллараар вакцин авчиран төрийн ажилчидаасаа эхэлээд тарих гэж байна. Ер нь бол бүгд л нэг аюул нүүрлэх гэж байгаа юм шиг паниктаж байна. Тэгсэн зарим хүмүүс ингэж паниктах хэрэг байхгүй энэ Гахайн ханиад чинь зүгээр жирийн ханиад томуу шиг л юм ингэж байгаад намдана гэх юм. Өөр нэг хэсэг болохоор энэ одоо юу ч биш он гаргаад 1 сараас халдвар бүүр нэмэгдэнэ зөвхөн Туркд гэхэд 5000 гаран хүн Гахайн ханиаднаас болж нас барна гэх юм.

Эхлээд Гахайн ханиад гэсэн нэрний тухай судалж үзлээ. Тэгсэн зөвхөн гахайнд тохойлддог ханиадны төрөлтөй бүтэцийн хувьд төстөй учраас ийм нэр өгсөн юм байна. Энэ ханиад маань өөрөө болохоор гахай, шувуу, хүний ханиад 3-ын холимог эд гэнэ. Яаж яваад холилддог вирусууд бэ энэ чинь. Хэхэ бодвол гахай, шувууны ферм хавьцаанаас л анх гарсан болов уу.

Шинж тэмдэг-өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, даарах, ядрах, зарим тохиолдолд бөөлжих гэсэн шинж тэмдэгүүд илэрдэг гэнэ.

Гэхдээ энэ вирус чинь хүний биеээс гадна ердөө 3 цаг л амьдрах чадвартай байдаг юм байна. Тэгээд насанд хүрсэн хүний хооронд халдварлах магадлал 37% байдаг бол хүүхэдүүдэд бол 64%-тай байдаг байна. Үүнээс гадна 10 хүн тутамын 3 нь энэ вирус биед нь орсон ч өвчилдөггүй гэнэ. Тэгээд гарч орохдоо гар хөлөө угаагаад, гадуур явахдаа маск зүгээд байвал тусах магадлал 50% багасдаг юм байна. Ингээд бодоод үзэх юм бол ер нь тэгээд паниктаад сүйд болоод байхаар тийм айхтар вирус бол биш л юм байна.


Monday, October 26, 2009

I am the scourge of God. If you had not committed great sins, God would not have sent a punishment like me upon you.



Chinggis Khan

Monday, September 7, 2009

ЕвроБаскет-2009

ЕвроБаскет-2009 буюу Европын Аварга Шалгаруулах Сагсан Бөмбөгийн Тэмцээн-2009 ганцхан цагийн дараа тоглох Македони-Грек, Орос-Лативын тоглолтуудаар эхлэх гэж байна. 9 сарын 20 хүртэл үргэлжлэх тэмцээнд нийт 16 шилдэг баг өрсөлдөнө. Эхний 4-н багтай 4-н хэсгээс эхний 3-т орсон багууд дараагийн шатанд шалгарч үлдэнэ. Дараагийн шатанд шалгарсан 12 баг 6-гаа, 6-гаараа хуваагдаж дахин тоглоно. Гэхдээ өмнөх хэсэгт хоорондоо тоглосон багууд хоорондоо дахин тоглохгүй. Энэ шатнаас эхний 4-т орсон багууд цаашаа явах эрхтэй болно. Шалгарсан 8-н баг хасагдах журмаар цаашаа тоглоно.
Энэ 16 багийн тухай жаахан танилцуулга маягын юм бичье.

А хэсэг
Македони
Хамгийн сүүлд 10 жилийн өмнө ЕвроБаскетд оролцож байсан Македони энэ удаагийн тэмцээнд дараагийн шатанд шалгарах зорилготой.

Гол тоглогч-Vrbica Stefanov-Хөгшин бурхи Стефанов энэ тэмцээний дараа зодгоо тайлна гэдгээ мэдэгдээд байгаа.

Давуу тал-Өндөр темпотой тоглодог, 3 шидэлт сайн хийдэг.

Сул тал-Солио хийх тоглогч багатай, холын буучидын онгод нь ороогүй бол ойрын зайд муу

Израйл

Шинэ залуу тоглогчидоор багаа бүрдүүлсэн Израйл шилдэг 8-д шалгарах зорилготой.

Гол тоглогч-Yotam Halperin

Давуу тал-Их тайван тоглодог, хамгаалалт сайтай

Сул тал-Төвийн тоглогч муутай, амархан ядардаг баг

Хорват
Энэ багийн хувьд энэ тэмцээнээс хүлээх хүлээлт бага, тэдний зорилго бол 15 жил огт орж чадаагүй байгаа Дэлхийн Аваргад орох эрх авах. Тийм учраас энэ тэмцээн тэдний хувьд бэлтгэл төдий. Гэхдээ багийн тоглолт сайн хийдэг уг баг хэсгээсээ толгой өвдөхгүй гарах байх.

Гол тоглогч-Roko-Leni Ukic

Давуу тал-Багийн тоглолт сайтай, төвийн тоглогч ба довтлогч сайтай

Сул тал-Хамгаалалт муу, багийг удирдаад аваад явах тоглогч байхгүй

Грек

Уг тэмцээний аварга болох магадлалтай багуудын нэг

Гол тоглогч-Yiannis Bourousis

Давуу тал-Хамгаалалт, төвийн тоглогч сайтай,

Сул тал-3-ын шидэлт муутай

Б хэсэг
Орос
Сүүлийн аварга Орос энэ удаа аваргаа хамгаалж үлдэх тун хэцүү болоод байна. Олон чухал тоглогчидоо Польшд авчраагүй тэд шилдэг 8 үлдэх зорилготой.

Гол тоглогч-Victor Khryapa

Давуу тал-Хамгаалат сайтай, мөн самбраас бөмбөг авалт сайтай учраас өрсөлдөгчиддөө 2 дахь шидэлт хийх боломж олгодоггүй

Сул тал-Довтолгоо муутай

Летони
Хамгийн анхны Европын аварга (1935) Летони сайн тогловол дараагийн шатанд шалгарах боломжтой. Гэхдээ цаашаа хол явахгүй байх.

Гол тоглогч-Andris Biedrins

Давуу тал-Тоглолтын туршид ядрах нь бага, багийн тоглолт сайтай

Сул тал-хамгаалалт муу

Франц
Аварга болох магадлалтай баг, эхний 4-т бол толгой өвдөхгүй орно.

Гол тоглогч-Tony Parker

Давуу тал-багийн тоглолт сайн, Тони Паркер бол тэдний бас нэг давуу тал

Сул тал-Хэрэв Тони Паркер гэмтвэл хэцүүдэнэ

Герман
Багийн гол тоглогч Dirk Nowitzki багтаа ирж тоглохгүй гэсэн учраас Германууд энэ тэмцээнд амжилт гаргана гэж нээх бодохгүй байна. Летонийг хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой.

Гол тоглогч-Jan-Hendrick Jagla

Давуу тал-Сахилга бат сайтай, тоглолт дуустал сайн тоглодог

Сул тал-Муу багтай

В хэсэг
Их Британ
Англи дангаараа оролгүй Их Британ гэдгээрээ орж байгаа. Их Британ гэж орж байгаа ч гэсэн амжилт гаргах магадлал тун муу.

Гол тоглогч-Pops Mensah-Bonsu

Давуу тал-Ямар ч хүлээлт байхгүй нь тэдний нэг давуу тал

Сул тал-Анх удаа ийм том тэмцээнд орж байгаа учраас туршлага муу

Словени
Маш хүчтэй бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд орж байгаа.4

Гол тоглогч-Bostjan Nachbar

Давуу тал-Туршлага сайтай, 3-ын гаднаас ч тэр дотроос ч сайн довтолдог

Сул тал-Дасгалжуулагч шинэ, хамгаалалтанд бага зэрэг асуудалтай

Серб
Энэ хэсэг бол үхлийн гэж хэлж болох хэсэгт орсон тэд Словенийг хожиж чадвал Испаний дараа 2-оор гарах боломжтой.

Гол тоглогч-Nenad Krstic

Давуу тал-Бие биеэ сайн мэдэх тоглогчидтой

Сул тал-довтолгоо асуудалтай

Испани
Хамгийн азгүй баг гэж хэлж болохоор баг нийт 6-н удаа аваргын төлөө тоглоод аварга болж чадаагүй тэд энэ жил аварга болох зорилготой.

Гол тоглогч-Pau Gasol

Давуу тал-Шилдэг одууд, хамгаалалт, довтолгоо жигд сайн, сайн дасгалжуулагч тэдний давуу тал

Сул тал-аварга л болохгүй бол болохгүй гэсэн стресс ихтэй байгаа

Д хэсэг
Польш
Гэрийн эзэн Польшууд тийм сайн баг бол биш ч гэсэн дараагийн шатанд шалгарах зорилготой.

Гол тоглогч-Marcin Gortat

Давуу тал-Гэрийн эзэн гэдэг бол тэдний маш том давуу тал

Сул тал-хамгаалат муу

Болгар
Тэмцээний хамгийн муу баг

Гол тоглогч-Filip Videnov

Давуу тал-Хэнээс ч айдаггүй, 3-аас шидэлт сайн

Сул тал-муу баг

Турк
Литванийг хожиж чадах юм бол хэсгээсээ 1-ээр гарах боломжтой баг. Цаашаа Шилдэг 8-д үлдэх боломжтой.

Гол тоглогч-Hidayet Turkoglu

Давуу тал-Хожигдож байсан ч тоглолтоо хаядаггүй

Сул тал-Төвийн тоглогчид довтолгоондоо муу

Литав
2007-д 3-т орсон тэд энэ жил ч мөн тэр амжилтаа үзүүлэх зорилготой.

Гол тоглогч-Linas Kleiza

Давуу тал-сайн баг, сүүлийн нөхөрсөг тоглолтондоо Испанийг хожсон

Сул тал-3-аас шидэлт муу, багийн түлхүүр тоглогч байхгүй

Wednesday, June 24, 2009

Do&Co-гийн тухай

1960-аад оны үед Станбул хотод дээд зэрэглэлийн нэг ресторан байв. Нэр нь Кервансара. Энд Станбулын бүх баяжуул болон дээд зиндааныхан ирж тухай үедээ тансаг хэрэглээнд орох вискиг ширээн дээрээ шил шилээр өрдөг байв. Энэ рестораны эзэн бол Ибрахим Доудан. 1970-аад оноос гэр бүлээрээ Венаруу нүүж тэндээ таван одтой ресторан нээж амьдрах болжээ. Би өнөөдөр Ибрахим Доуданы тухай биш, Кервансара рестораны тухай ч биш. Ибрахим Доуданы хүү До&Ко компаний эзэн Атилла Доуданы тухай бичих гэсэн юм. Атилла Доудан их сургуульд сурч байх үедээ аавынхаа хатуу хяналт болон өндөр шаардлагаас залхан өөрийн амьдраллаар амьдрах шийдвэр гаргана. Гэр бүлийн бизнесээсээ татгалзаж өөрийн амьдрлаар амьдрах хүсэлтэй байгаагаа аавдаа хэлэн, ааваасаа зээл аван (150-200 орчим мянган евро) тусдаа бүх юмыг нойлоос нь эхлэв. Эхний үед аавынхаа Кервансара рестораны ард байдаг гаражыг засаж янзлан зөвхөн өдрийн цагаар ажилах жижиг ресторан ажилуулах болов. Ширээ сандал авах мөнгөгүй болохоор Кервансарад байрлах загасны рестораны сандал ширээг өглөө, оройдоо зөөж хэрэглэх болжээ. Үүнд дургүйцсэн аав нь сандал ширээгээ хөлслүүлэх болсон байна. Эхний хэдэн жил түүнийг аз дайрсангүй тойрсоор... Нэг өдөр тэдний ресторанд хуучин Формула 1-ийн нисгэгч байсан Niki Lauda ирж хоол идэв. Niki Lauda тэр үед жижиг онгоцны компани нээчихээд удаагүй байв. Тэгээд хоолоо идэж дууссаны дараа Атилла Доуданд чи яг ийм хоол миний онгоцонд зориулж хийж чадах уу гэж асуужээ. Атилла юу ч бодолгүй зөвшөөрч орхив. Дараа нь Атилла энэ тухайгаа CNN TURK-ын Cem Kozlu-тай Хамт Амжилтын Мөрөөр нэвтрүүлэгт ярихдаа үйлчилгээний салбарт ажилаж байгаа хүн хэзээ ч үгүй, чадахгүй гэж хэлэх эрхгүй. За тэгье гэснийхээ дараа яаж хийх үү гэдгээ бод, үйлчлүүлэгчийнхээ хүсэлтэнд үргэлж за гэж бай гэж ярьжээ. Тэгээд рестораныхаа ширээнүүдийг шөнө нь нилүүлэн тавьж байгаад онгоцны хоол бэлдэж эхлэв. Эхний үед Атилла өөрөө бүх нислэгт хамт нисэн зорчигчод яаж хүлээж авч байна, юуг өөрчлөх үү, үйлчлүүлэгчидийн сэтгэл ханамжыг дээд түвшинд байлгахын тухай судалж байжээ. Niki Lauda-ийн компани ч томорч 2 онгоцноос 25 онгоцонд хүрэв. Манай хүний бизнесч томров.

Формула 1
1992 онд Атиллад дахин нэг азтай явдал тохиолдов. Энэ удаа мөн л Niki Lauda түүнд туслав. Будапешдэд болох Формула 1 уралдаанд хоолны үйлчилгээ үзүүлэх ёстой байсан компанитайгаа зохион байгуулагч тал гэрээгээ цуцлан өөр компани хайж байгаа тухай олж мэдэв. Атилла мөн л оролдоод үзэхээр шийдэв. Венагаас машинтай бүх хооны матералаа ачаад гараад өгөв. Тэр жилдээ Формула 1-ийн хамгийн сайн хоолны үйлчилгээ үзүүлсэн компаниар шалгарав. Дараа жил нь 4 хотод хоолны үйлчилгээ үзүүлэх эрх олж авав. Одоо До&КО Формула 1 болж байгаа 17 хотод үйлчилгээ үзүүлж байна. До&Ко хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол чанар юм. Дээд зэргийн чанартай үйлчилгээг тэд үзүүлэхийг эрмэлцдэг. Хоолонд орж байгаа бүх юм дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн бодлого баримталдаг. Тийм ч учраас магадгүй До&Ко-гийн үзүүлдэг үйлчилгээ үнэтэй байдаг байх. Дээр дурьдсан болон доор бичих бүх үйлчилгээ болон олон улсын үйл ажилгаанд VIP хэсэгт үйлчилдэг гэдгийг хэлье. До&Ко бусад үйлчилгээ үзүүлэж байсан олон улсын арга хэмжээнүүд бол America's Cup final, Euro2008 final, Champions League, Теннис, Голъфын тэмцээнүүдийн дандаа VIP хэсэгт.

THY Do&Co
За одоо яагаад энэ компаний тухай ингээд урт урт юм бичээд байгаа тухайгаа жаахан бичье. THY буюу Туркын Иргэний Агаарын Тээвэрийн (Монголын МИАТ шиг) онгоцуудад Do&Co компани хоолны үйлчилгээ 2007 оны 1 сарын 1-нээс үзүүлэх болжээ. Гэхдээ зөвхөн гэрээ хийж үйлчилгээ үзүүлэх бус THY Do&Co гэх Do&Co болон THY хамтран тус бүр 50% эзэмшилтэйгээр нийт эргэлтийн 40 сая доллар хөрөнгөтөй шинэ компани нээсэн байна. Тус компани нь нийт 1200 гаран ажилчинтай бөгөөд цаашид ч илүү олон ажилчин авах төлөвтөй байна.

За дараа үргэлжлүүлж бичье.

Thursday, June 4, 2009

Аялал-2008 оны 5 сар

Өнөөдөр аль жилийн өмнө аялсан тэмдэглэлээ бичих гэсэн юм. SIT буюу Special Interest Tourism-ын судалгаа хийхээр Туркын 2-3 тосгоноор орсон юм. Замдаа тааралдсан газруудын ч бас зургуудыг нь оруулалаа. Хэхэ залхуу юм болохоор баахан л зураг оруулчихлаа. Зургуудынхан нь доор жижиг жижиг тайлбарууд хийгээд явбал арай сонирхолтой болох байх. Дараа зав гаргаж байгаад Special Interest Tourism-ын өөрийнхөн тухай нэг бичлэг оруулнаа. Одоо бол зүгээр явсан газрын сонин шүү.

Томруулаад харвал цаана байгаа хэдэн арлуудыг харах байх. Грекын арлууд байгаан. Замдаа...
Өглөө эрт гарсан болохоор жаахан бууж цай ундаа уух гэж байгаан. Замд тааралдах хоолны газрууд суухад тухтай, сэрүүхэн ч жаахан үнэтэй юм байна лээ.

За ингээд эхний зогсоолдоо ирлээ дээ. Төлөвлөгөөнд орргүй ч нэгэнд ойрхон ирсэн юм чинь гээд эндээсээ Дэлхийн 1-р Дайны томоохон тулалдаан болсон Canakkale-руу явна. Туркын болон Австрали, Шинэ, Зиланд, Англи, Франц цэргүүдийн дурсгалын хөшөөнүүд дээр очно.

Турк цэргүүдийн дурсалын хөшөөнүүд...

Уг тулаан нь Англи, Франц болон холбоотны цэргүүд Canakkale хоолойг гартаа авах улмаар Станбулыг эзлэх зорилгоор Оттоманы эзэнд гүрэнрүү дайрснаас болж эхэлсэн юм.


Одоо энд жил бүр ANZAC (Australian and New Zealand Army Corps) улсуудаас олон жуулчин ирж аав, өвөө нарынхаа дурсгалын хүндэтгэх ёслол болдог.

Мөн жил бүр олон арван мянган Туркууд үзэхээр энэ газар ирдэг. (domestic tourism их хөгжсөн)

Дурсгалын Хөшөө

Ойр хавийг нь сайхан зүлэгжүүлээд тохижуулсан байдаг юм байна лээ.
Манайх нөгөө Халхын голын тулалдаан болсон газруудаа ингээд хөгжүүлчихвэл ч Япон жуулчид ирж өгнө дөө. Японууд нь ирдэггүй юмаа гэхэд хүүхэд багачуудадаа эх орноо хамгаалах, хайрлах бодол толгойд нь суулгаж өгөхөд их хэрэгтэй дээ.
За одоо нөгөө хоолойгоо гатлаад цаана нь гарна даа. Тэнд бидний очих газар хүлээж байгаа.
Усан онгоц нь машин энэ тэрийг нь тэр чигээр овоолоод зөөчихдөг юм байна лээ.

За ингээд Canakkale-гийнхаа төвд ирчихлээ. Манайхаар бол сумын төв юмуу даа хэхэ.

Энд нээрээ нөгөө Одессэгийн морь байдаг юм байна лээ. Нөгөө Troy гээд кино нь дээр гардаг морь. Кино зураг авалтынхан нь дараа Туркын Аялал Жуулчлалын Яам худалдаж аваад энд авчирч тавьсан юм гэсэн.
Пиво шимэнгээ нар жаргахыг харах ч сайхан шүү.
Өглөөний цайгаа уув.
Bozcaada гэх нэртэй арал дээр ирчээд байгаан. Энэ арал маш эртний түүхтэй бөгөөд түүхийн шаргал хуудсанд их ч олон эзэн сольсон арал. Итали, Грек, Бизантын эзэнт гүрэн гээд олон ч улс энэ арлын төлөө цусаа урсгак байсан.
Буцах замдаа ахмадын өрөөгөөр шагайгаад гарав хэхэ.
Bozcaada арлын цайз.
За баяртай арал минь...

P.S; Нөгөө яг чухал тосгонуудынхаа тухай оруулж амжсангүй. Дараа SIT тухай бичихдээ оруульяа.

Monday, May 25, 2009

Don't belıeve what your eyes are telling you.
All they show is limitation.
Look with your understanding,
find out what you already know,
and you'll see the way to fly.

-Jonathan Livingston Seagull
Richard Bach

Monday, May 18, 2009

Элбэгдорж илүү

Өнөөдрөөс сонгууль дуусах хүртэл Элбэгдоржоор блогоо гоёлоо хэхэ. Монгол улсын ирээдүйд илүү хэрэгтэй болов уу гэсэн үүднээс дэмжиж байгаа нь тэр л дээ. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр+Сонгүүлийн хороо+Аймаг, дүүрэг, хороодын захиргаа биш Элбэгдорж+Ард түмэн ялаасай гэж би хүсэж байна. 7 сарын 1-нд болсон явдал дахин бүү давтагдаасай гэж би хүсэж байна. Үнэн ялаасай гэж би залбирч байна. Хахуультай төр би хүсэхгүй байна. Шударга бус шүүхийг хүсэхгүй байна. Мөнгөөр албан тушаал авдаг тогтолцоог булшилмаар байна.

Thursday, May 14, 2009

Тархинаас урган гарах хэрэггүй бодлууд

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Элбэгдожрүү хандсан мэдээ мэдээлэл их харагдах болжээ. Солонгосоос мөнгө төгрөг авсан л гэх юм. Нөгөөдүүл нь мөнгөө өгчөөд баахан захиа далгавар өгч байгаа бичлэг ч гарах юм. Тэгээд бараг сайт болгоны дээр нөгөө youtube дээр байгаа бичлэгийн линкийг суртачилгаа болгон тавьсан байх юм. Бас нөгөө хэдэн мэдээний сайтууд дээр төлбөртөй нийтлэл^ гэсэн тодотголтой юмнууд их цохиж явах юмаа. Хэн ч эрүүл ухаанаар бодоод үзэхэд Элбэгдорж өөрийн биеээр явж очоод, камер энэ тэрээр баталгаажуулж байгаа хурал цуглаанд оролцоод мөнгө авна гэдэг бол үлгэр шүү дээ. Ямар тэнэг хүн байгаа биш. Тэгээд ч Элбэгдорж сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа Солонгосруу явсан байна уу гэдгийг нь л шүүгээд харчихад хангалттай биз дээ. Нөгөө Солонгосууд нь Монголд ирж хурлаа хийгээгүй нь л тодорхойгоос хойш. За энэ асуудал ч яахав тодорхой юм. Энэ тухай бичээд цаг заваа үрээд юухэв.
Нээрээ төлбөртөй нийтлэл гэснээс өнөөдөр Нямдоржын төлбөртөй ярилцлага явж байнаа. Уншлаа Элбэгдоржруу хандсан ярилцлага байна. Гадны байгуулгаас мөнгө авна гэдэг бол гэж ирээл сүртэй ярилцлага байна. Хэрвээ үнэхээр гадны байгуулгаас мөнгө авсан бол хамгийн түрүүн хошуу биш, хуруу дүрэх хүн бол хууль зүйн яамны сайд байх ёстойсон. Гэтэл зүгээр зурагт үзээд, сонин уншаад би ийм дүгнэлтэнд хүрлээ гэсэн сайд хүний амнаас гарахааргүй юм яриад сууж байх юм. Мэдээлэлийн хэрэгсэлүүдээс дүгнэлт хийж байвал Хууль Зүйн Яамны сайд гэсэн сэтэр зүүж тэнд хэвтэх ямар шаардлага байнаа.
Ярилцлагын сүүлд 7 сарын 1-ний тухай жаахан юм ярьсан байна. Тэгсэн бас л нөгөө Элбэгдорж буруутай юм байхаа. Хэрэв Элбэгдорж буруутай юм бол яагаад одоо нэр дэвшээд явж байдаг билээ. Батзандан, Магнай, Жагаа нар шиг шүүгдээд явж баймаар юм.
Сүүлийн нэг бичих юм бол Оросын Ерөнхий сайдын хугас өдрийн айлчлалын тухай юм. Путин яагаад Монголд ирэх болов? Шалтгаан юув? Яагаад заавал ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа энэ үед түр саатаад явав? гээд олон асуулт асууж болмоор. Ирээд үг хэлэхдээ Энхбаярын тухай хэдэн магтаалын үг чулуудчихаад явсан нь Энхбаярыг Орос дэмжиж байгаа шүү гэсэн шиг. Дагаж ирсэн хүмүүсийг нь харахаар бол хуучин харилцаагаа^ сэргээх гэсэн мэт.

^хуучин харилцаа-Монголын түүхий эдийг хямд үнээр аваад оронд нь зээл нэртэй хэдэн төгрөг савах. Дараа нь тэр мөнгөө ИХ ӨР гэж нэрлээд тодорхой хувийг нь цайруулж өгөөмөр хэний дүр эсгэх.

^төлбөртөй нийтлэл-Хэдэн төгрөг өгөөд хүссэнээрээ хүн гүтгэх.

Saturday, May 2, 2009

Одон, медаль хаягдал төмөр болохыг үзэв

Нээрээ нөгөө http://www.news.mn/ чинь сэтгэгдэл бичдэг хэсгээ сонгууль дуустал хаачихсан байна лээ. Би өмнөх бичлэг дээрээ энэ сэтгэгдэл гэдэг нэртэй харааж орилж, хашгирдаг юм арай дэндээд байгаа тухай бичиж байсан. Сонгууль дуустал хаасан бол болж дээ. Үүнээс хойш ч гэсэн арай анхаарч ажилвал зүгээр юм. Ядаж сэтгэгдэлүүл нь нийтлэхээсээ өмнө уншаад хараасан муухай үгтэйг нь хасаад бусдыг тавьдаг болвол зүгээр юм шиг. Гэхдээ бас ценцур хийж байна гээд хэтэрхий нэг талыг бас баримтлах тал байж болно л доо. Энэ бол буруу л даа. Гэхдээ би ардчилсан улсын иргэн гээд хамаг байдагаа олонд дэлгээд яваад байж болдоггүйтэй адил жаахан ценцур байсан нь дээр байх.
Хэхэ за за одоо сэдэвтээ орьё. Ямар нэг юм хэтэрхий олширхоороо үнэ цэнээ алдаж хог болж хувирах тал байдаг. Олон юман дээр ажиглагддаг байх. Энэ олон гавьяатууд ч бас олдохоороо үнэ цэнээ алдах шинжтэй. Аргагүй шүү дээ ерөнхийлөгч нь тэр одон медаль, гавьяа шагналыг нь боорцог шиг тараагаад цацаад байгаа юм чинь. Тэгээд бас тараахдаа жаахан өрөөсгөл тараах юмаа. Олны нүдэнд хэн их өртөнө тэр хүнд л өгөөд байх шиг. Тэгсэн хүний нүднээс далд мөрөөрөө юмаа хийгээд гавьяагаа байгуулаад явж байгаа зөндөө л хүн цаана нь байна. Тэд хоосон хоцроод байх шиг. Газар тариаланд насаараа ажилсан хүн 60 хол гарсан хойноо тэр гавьяатын тэмдэгийг энгэртээ зүүж байхад тайзан дээр хэдэн дуу дуулаад олныг хөгжөөсний төлөө 20 гаран насны залуу гавьяат авах юм. Шударга ёс хаана байна? Ичих нүүр хаана байна? Авч байгаан ч тэр өгч байгаан ч тэр.

Thursday, April 16, 2009

Харанхуйг гэрэлтүүлэхийн тулд зүгээр зул асаа

Би хааяа нэт-ээр сонин уншдаг юм. Ихэвчлэн www.news.mn, www.sonin.mn-ээс мэдээ уншина. Доод сэтгэгдэлүүдийн бүгдийг нь биш юмаа гэхэд ядаж дээр байгаа 5-ыг нь гүйлгээд харчихдаг юм. Тэгсэн сүүлийн үед Энхбаярыг муулсан, уусан идсэн, монголд хор хөнөөл учруулж байгаа хүн гэсэн сэтгэгдэлүүд их бичигдэх болжээ. Захиалагтай ч юм шиг. Нэг хүн бичээд байгаа ч юм шиг. Энд Баабарын бичсэн нийтлэл, өгсөн ярилцлагууд их нөлөө болсон байх л даа. Өмнө бас Элбэгдорж бас Энхбаярын тухай нэг ярилцлага өгч байсан. Гэхдээ манайхан арай дэндүү дайрч, муулж, хараах юм. Ингэж компютерын ардаас keyboard нүдээд хэн нэгний нэр хүндэд их халдах амархан. Зөвхөн тэнд бичэгдэж байгаа нэр хүндтэй хүмүүсрүү ч биш, энд тэнд зурга нь тавигдсан жирийн нэгэнрүүгээ ч хараасан, муулсан сэтгэгдэл их бичих юм. Бүх юмыг ингэж хар талаас нь харах ёс уг нь баймааргүй л юм. Би энд юу гэх гээд байнаа гэхээр таны тэр бухимдаад байгаа юм чинь үнэхээр тийм хараал идмээр муухай юм байж болно. Тэгвэл заавал өөрийгөө зовоож бухимдаж keyboard нүдэх шаардлага байхгүй шүү дээ. Юу хийх бэ гэдэг бол маш амархан зүгээр сонгуулийн өдөр очоол Энхбаярыг биш Элбэгдоржыг л дугуйлчих. Би энд Энхбаярыг ч дэмжих гэсэнгүй, Элбэгдоржыг ч дэмжих гэсэнгүй. Зүгээр ямар нэг мэдээны доор муу муухай үгтэй хараал л бичихээ больё л гэх гэсэн юм. Харанхуйг гэрэлтүүлэхийн тулд уурлан бухимдан хараал урасгах бус зүгээр нэг, нэг зул асаа! тэгвэл харанхуй өөрөө гэрэлтэнэ. Проблем үүсгэж бус, асуудалыг шийдэж амьдарцгаая.